Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирлээ. Энэхүү хүмүүнлэгийн өдрийг дэмжих байгууллага, иргэдийн тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа юм.
Энэ удаагийн “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай 5 дахь жилдээ хамтран тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хоёр байгууллага хамтран ажиллах гэрээгээ сунгах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа донор Р.Хишигжаргалыг “Хүрэл донор-оор, 100-гаас дээш өгөлттэй донор Ю.Алтангадасыг “ Мөнгөн донор”-оор тус, тус өргөмжилж алдаршуулав.
Мөн “Бахархал 10” тэмдгээр Э.Хас-Эрдэнэ, “Бахархал 20” тэмдгээр П.Баасанжаргал, “Бахархал 30” тэмдгээр С.Мөнхцэцэг, “Бахархал 40” тэмдгээр Б.Мөнхсэргэлэн, “Бахархал 50” тэмдгээр Н.Төгөлдөр нарыг тус тус шагнагдаж урамшуулав.
“Улаанбаатар смарт карт” ХХК өнөөдөр “Хүрэл донор” цол хүртсэн Р.Хишигжаргал, “Мөнгөн донор” цол хүртсэн Ю.Алтангадас нарт нарын бэлэг, мөнгөн шагнал гардуулж, шинээр “Бахархал” тэмдэг хүртсэн 5 донорт нийтийн тээврээр 30 хоног үнэгүй зорчих эрхтэй смарт карт бэлэглэсэн юм.






Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай