Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээг аялал жуулчлалын салбарынхантай 3 дахь жилдээ хамтран тэмдэглэсэн бөгөөд Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, “Disvover Mongolia” ХХК-ийн ерөнхий захирал Б.Барсболд зэрэг аялал жуучлалын салбарын төлөөлөл оролцлоо.
Энэхүү өдрийн хүрээнд донор Г.Шомбонбаатарт “Мөнгөн донор”, донор П.Одмаад “Хүрэл донор”, донор Д.Мэндбаярт “Хүрэл донор” цол тус тус хүртээж, донор Б.Болортуяаг “Бахархал-50”, донор Б.Ганболдыг “Бахархал-40”, донор Г.Билгүүнийг “Бахархал-30”, донор Д.Мөнх-Очирыг “Бахархал-20”, донор П.Золзаяаг “Бахархал-10” тэмдгээр тус тус шагнаж алдаршууллаа.







ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна