Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиолоо. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран тэмдэглэх санал санаачилга байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тогтмол ирдэг бөгөөд энэ удаад “Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ-тай хамтран тэмдэглэв.
Тус байгууллагын зүгээс цусаа өгөхөөр ирсэн ачтан доноруудад гарын бэлэг гардуулж, баяр хүргэсэн юм.
Энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй донор Б.Хишигбат, П.Батболд, Б.Мэндбаяр нарт “Хүндэт донор” цол хүртээж алдаршууллаа. Мөн “Бахархал 10” тэмдгээр донор Б.Отгонбаяр, “Бахархал 20” тэмдгээр донор Г.Пунсалдулам, “Бахархал-30” тэмдгээр Ө.Мягмардорж, “Бахархал-40” тэмдгээр “Хүндэт донор” Б.Алтанзул, “Бахархал 50” тэмдгээр “Хүндэт донор” М.Мөнхнасан нарыг шагнаж урамшууллаа.







Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай