ЦССҮТ-ийн нийт ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг ээлжит сургалт боллоо.
Энэ удаагийн сургалтыг ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран явууллаа.
Хошууч Д.Болор хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар тоо баримт, бодит жишээн дээр тулгуурлаж сонирхолтой лекц уншсан бол дэд хурандаа Д.Бүрэнбаатар сүүлийн үед хурцаар хөндөгдөх болсон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар өргөн мэдээлэл өглөө.
Дэд хурандаа Б.Чулуунтамир мөн л сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа залилан мэхлэх гэмт хэрэг, түүнээс өөрийгөө болон гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр ач холбогдолтой лекц уншиж, харилцан ярилцав. Иргэн бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой хууль эрхзүйн мэдлэгийг шинэ сэдвээр сэлбэсэнд төвийн ажилтнууд талархснаа илэрхийлээд цаг зав гарган хүрэлцэн ирсэн цагдаагийн офицеруудад ажлын амжилт хүслээ. Сургалт ЦССҮТ-ийн хурлын бага танхимд болсон юм.





Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ