Монголын Донорын Холбоо /МДХ/-ны 20 жилийн ойн хүрээнд олон жил цусаа бэлэглэсэн ахмад доноруудыг шагнаж урамшуулах ёслол өнөөдөр ЦССҮТ-д боллоо.
Сүхбаатар дүүргийн Хүндэт тэмдгээр Д.Ургамал, М.Юмчин, Г.Балжинням, Баянгол дүүргийн Хүндэт тэмдгээр С.Хадхүү, Ц.Аюурзана, Х.Рэнцэн, Хан-Уул дүүргийн Хүндэт иргэн тэмдгээр Д.Туяа, Баянзүрх дүүргийн Хүндэт тэмдгээр Ч.Хажидмаа, Ж.Долгорсүрэн, СХД-ийн Хүндэт тэмдгээр Д.Туяа, Чингэлтэй дүүргийн Хүндэт тэмдгээр М.Гэрэлчимэг, Л.Гүрбазарын нарын ахмад доноруудыг шагнаж урамшуулсан бол Монголын ахмад эмч нарын холбооны тэргүүн дээд шагнал “Хүний төлөө” одонг Д.Цэрэндолгор, Ц.Аюурзана, Х.Баярхүү, Г.Батсүх, Ч.Уртнасан нарт хүртээлээ.
Дашрамд дурдахад ЦССҮТ МДХ-той хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд тус гэрээний хүрээнд МДХ-ны гишүүн-сайн дурын ажилтнууд буюу гавьяаныхаа амралтад буй ахмад донорууд цус цуглуулах “Баянзүрх”, “Сүхбаатар” төвүүдэд угтах, үдэх үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Энэ нь ЦССҮТ-ийн донорын эгнээг өргөжүүлэхэд чиглэсэн санал санаачлагатай ажлуудын нэгээхэн хэсэг юм.




“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна