Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиолоо. 50 дахь удаагийн энэхүү арга хэмжээг МУЗН-тэй хамтран тэмдэглэлээ. Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй Хүндэт донор С.Эрдэнэсүх, Г.Баярмандах, Б.Гантулга нарыг “Хүрэл донор”-оор өргөмжилж алдаршуулав.
Мөн “Бахархал 10” тэмдгээр донор Э.Хажидмаа, “Бахархал 20” тэмдгээр донор Э.Нандинцэцэг, “Бахархал 30” тэмдгээр донор Б.Манлайбаатар, “Бахархал 40” тэмдгээр донор З.Өсөхбаяр, “Бахархал-50” тэмдгээр донор М.Март нарыг тус тус шагнаж урамшуулав.
Дашрамд дурдахад “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг дэмжиж, сайн үйлст хамтран ажиллах хүсэл зорилготой байгууллага, иргэний тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдөр “Сан хими” ХХК-ийн хамт олон сайн үйлсийн аянд нэгдлээ.







Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай