


Японы нэр хүндтэй “Yomiuri Shimbun” сонины сэтгүүлч Шинго Сугиме АХБ-аас Азийн улс орнуудад хэрэгжүүлж буй нийт төслүүдийн талаар тусгай сурвалжлага бэлтгэхээр ажиллаж байгаа аж. Улмаар АХБ-ны нэрлэсний дагуу Монгол Улсад хүрэлцэн ирж, АХБ-аас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” /ЭМСХХ-5/ төсөлтэй танилцах ажлынхаа хүрээнд ЦССҮТ-д зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Ноён Шинго Сугимег ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хүлээн авч уулзлаа. Мөн АХБ-аас хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд нэвтрүүлсэн техник, технологиудыг танилцуулж, Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, чанар, аюулгүй байдалд гарсан дэвшлийн талаар дэлгэрэнгүй дурдав. Уулзалтад ЭМССХ-5 төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадаад харилцааны мэргэжилтэн Г.Гантуяа нар оролцлоо.
“Yomiuri Shimbun” сонин нь уншигчийнхаа тоогоор Гиннесийн номонд бүртгэгдсэн Японд төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий сонин юм.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай