

Жил бүрийн 4-р сарын 17-ДЭЛХИЙН ГЕМОФИЛИЙН ӨДӨР. Дэлхий дахинаа 1989 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр Дэлхийн гемофилийн холбоог үүсгэн байгуулагч Франк Шнайбель мэндэлсэн юм. Энэхүү өдрийн гол зорилго нь төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэг, гемофилитэй хүмүүс хамтран энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ, тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нар болон олон нийтэд мэдээлэн таниулах явдал юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас цөөнгүй ажлыг санаачлан зохион байгуулж байна. 30 дахь жилдээ тэмдэглэж энэхүү өдрийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ өөрийн байранд гемофили өвчтэй хүмүүст зориулсан Гемофилийн мэдээллийн төвийн нээлтийг хийлээ. Ингэснээр гемофили өвчтэй хүмүүс, тэдний эцэг, эх гэр бүлд сургалт хийж, мэдээллээр хангах, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах онцгой ач холбогдолтой юм.
Монголд 2018 оны байдлаар төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэгтэй 126 хүн оношлогдсон бөгөөд бүгд амбулаториор фактор нөхөх эмчилгээнд хамрагдаж байна. Гэвч оношлогдоогүй 200 орчим хүн байх магадлалтай гэсэн судалгааны дүн байна.
Өнөөдрийн арга хэмжээний нээлтэд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Монголын үндэсний гемофилийн холбооны тэргүүн Н.Мандаа болон гемофилийн эмгэгтэй хүүхэд, тэдний эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай