ЦССҮТ-өөс Дундговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Сумын түвшинд цусны аюулгүй байдлыг хангаж, зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт сургалтыг 2019 оны 4 сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтад ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, цусны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн болон 14 сумын Цусны салбарт төвийн эрхлэгч, эмч нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж аймаг, сумын түвшинд цусны аюулгүй байдлыг хангах талаар лекц, дадлагад хамрагдаж ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.
Цаашид байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт үнэлгээ хийж хэвшүүлэх талаар хэлэлцлээ.
Сургалтанд оролцогсод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, сурсан зүйлээ орон нутгийн түвшинд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.




Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.