Монгол улсын эрүүл мэндийн салбарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМСХХ-4,4+, 5 төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. ЭМСХХ-5 төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцахаар АХБ-ны Зүүн бүсийн Ерөнхий захирал Эйми Лиун тэргүүтээ төлөөллүүд болон Монгол улс дах Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн салбарын Ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар зочиллоо. Энэхүү үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Цасчимэг болон тус төвийн удирдлагын багийн гишүүд оролцлоо. ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар уулзалтыг нээн төслийн хэрэгжилт, ололт амжилт цаашид анхаарах зүйлсийн талаар танилцууллаа. Үүний дараа ЦССҮТ-д уг төслөөр хэрэгжүүлсэн шинэ техник технологи, хүрч буй үр дүнгийн талаар төвийн захирал Н.Эрдэнэбаяр танилцуулж, зочид төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
Хаалтын үеэр АХБ-ны Зүүн азийн бүсийн Ерөнхий захирал Эйми Лиун ЦССҮТ-д төслөөр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн тус төвийн алсын хараа болох цус сэлбэлтийн чиглэлээр Азидаа тэргүүлэгч байгууллагуудын жишигт хүрэхийг хүсч, АХБ-наас хэрэгжүүлж буй төслийн үлгэр жишээ байгууллага болох боломжтой талаар онцгойлон дурдлаа.





Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай