Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийг 49 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.
ЦССҮТ нь 2009 оноос JCI Капитал байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ой тохиож байна.
“Сар бүрийн 3”-ны Цусаа бэлэглэх өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 150-иас дээш өгөлттэй хүндэт донор А.Батболд “Алтан донор”-оор, 70-с дээш өгөлттэй хүндэт донор Б.Эрдэнэсүрэн, Р.Баялагмаа нар “Хүрэл донор”-оор өргөмжлөгдөн шагналаа гардан авлаа.
Цусны доноруудаас “Бахархал 10, 20, 30, 40, 50” нийт 5 донор шагнагдав .
“Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний өнөөгийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгийг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Эрхтэн шилжүүлэн суулгах багийн ахлагч МУ-ын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор О.Сэргэлэн, ЦССҮТ-ийн Чанар сонор сэрэмжийн албаны дарга АУ-ны магистр зөвлөх зэрэгтэй эмч Т.Алимаа , ЭХЭМҮТ-ийн МЭЭ-ний тэргүүлэх зэргийн эмч АУ-ны магистр, дэд профессор Б.Ганбилэг, ГССҮТ-ийн цусны эмч Оюунгэрэл нар оролцов. Хэлэлцүүлэгийг сэтгүүлч О.Ариунбилэг чиглүүлэн удирдав. 2 цаг үргэлжилсэн энэ удаагийн хэлэлцүүлэг цусны донор болон, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээний талаар, сүүлийн жилүүдэд цусны төвд гарсан технологийн өөрчлөлт шинэчлэлийн тухай мэдээлэл хийсэн ач холбогдол өндөртэй сайхан хэлэлцүүлэг болсныг онцлоод хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлэв.