Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА ISO 15189:2012, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ OHSAS 18001:2007 гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага билээ.
АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 1 дүгээр сард Англи улсын “LIoyd Register” компаний төлөөлөгч ирж ЦССҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан бол энэ удаагийн анхан шатны үнэлгээг хийхээр тус компаний БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын ахлах аудитор ноён Фанг Зи хүрэлцэн ирж 2019 оны 4 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд ажиллаж байна.





ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна