


Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр “Шангрила” зочид буудалд эхэллээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл арга хэмжээг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг нийт зочид, төлөөлөгчдөд уламжиллаа.
Сайд Д.Сарангэрэл тавьсан илтгэлдээ “2019 онд эрүүл мэндийн салбарт “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлаж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан -Үйлчлүүлэгч-Ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандаж ажиллахыг уриалж байна. Инээмсэглэл гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж байдаг. Инээмсэглэл хүмүүсийн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг, амжилт бүтээлийг бий болгож чаддаг. Иймээс эрүүл мэндийн салбарын ажилтан бид өөр хоорондоо төдийгүй иргэд, үйлчлүүлэгчдээ инээмсэглэн угтаж, эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд эрс шинэчлэл гаргаж ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцоллоо. Уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэж байна. Улсын зөвлөгөөн маргааш өндөрлөнө.



Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ