•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-тай 4 дэх жилдээ хамтран тэмдэглэлээ

    ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагаа, донорын үйлсийг маш олон төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж дэмждэг билээ. Түүний нэг бол “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ юм. Сайн үйлсийн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус 5 жилийн өмнө энэхүү ТББ-ыг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр 4 дэх жилдээ “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-4” аянг зохион байгууллаа. Жил бүрийн 2 дугаар сарын 3-нд уг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, ЦССҮТ-тэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар болсныг тус ТББ-ын тэргүүн Д.Ганзориг тэмдэглэв.
    Тус аяны хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, донорын үйлсийг түгээн сурталчлах зорилготойгоор үйл ажиллагаа явагдсан юм. Энэхүү өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор ачтан доноруудаа шагнаж урамшуулдаг бөгөөд М.Оюунбаярт “Хүрэл донор”, Н.Баасандамба, С.Лувсансамбуу нарт “Мөнгөн донор” цол тус тус хүртээв. Мөн “Бахархал 10” тэмдгээр З.Нанжид, “Бахархал 20” тэмдгээр Д.Даваасүрэн, “Бахархал 30” тэмдгээр Б.Өнөрцэцэг, “Бахархал 40” тэмдгээр Г.Тайванбаатар, “Бахархал 50” тэмдгээр Д.Азжаргал нарын донорыг тус тус шагнав.
    Мөн энэ өдөр ЦССҮТ-ийн Технологийн тасаг тус төвд үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүний талаар танилцуулга хийлээ.

    _i2a9272_i2a9273_i2a9276_i2a9303

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.