Үе үеийн ухаантан мэргэд ном уншихын ач холбогдлыг хэрхэн сургаж хэлж байсан бэ
- “Ном унш, номноос суралц. Тэгвэл амьдрал үлдсэнийг нь хийж өгөх болно” Фёдор Достоевский
- “Хэрвээ чи бүгдийн уншдаг номыг уншвал бүгдийн боддогийг бодохоос хэтрэхгүй” Харуки Мураками
- “Зарим номыг үнэрлэхээр, заримыг амсахаар бүтээсэн байдаг бол цөөхнийг нь зажлахаар, цаашлаад шингэхээр бүтээсэн байдаг” Фрэнсис Бэкон
- “Бүх сайн ном бодит явдлаас илүү үнэн мэт бичигдсэн байдаг, уншиж дууссаны дараа үйл явдал нь чамд тохиолдсон мэт сэтгэгдэл төрүүлдэг, харин түүний дараа бүгд чамд тохиолддог” Эрнст Хемингуэй
- “Сайн номыг сонгож уншдаггүй хүн нь бичиг үсэггүй хүнээс огтхон ч ялгаагүй” Марк Твэйн
- “Бүх сайн номнуудыг унших нь өнгөрсөн зуунуудын хамгийн ухаалаг хүмүүстэй ярилцаж суух мэт” Ренэ Декарте
- “Номгүй айл сүнсгүй бие мэт” Маркус Туллиус Цицеро
- “Соёлыг устгахын тулд ном шатаах хэрэггүй. Зүгээр л хүмүүсийн уншихыг нь болиулчих” Рэй Брэдбури
- “Дэлхийн хамгийн шилдэг кинотеатр бол тархи, сайн ном унших үед чи үүнийг мэдэрнэ” Ридлей Скотт
- “Бид ганцаараа биш гэдгээ мэдэхийн тулд ном уншдаг” К.С.Льюис
- “Бидний уншихыг, бүжиглэхийг битгий хоригло, энэ хоёр нь дэлхий ертөнцөд ямар ч хоргүй цэнгэл билээ”Франсуа Вольтер
- “Ухаантай болохын тулд чи арван ном л унших хэрэгтэй, гэхдээ тэднийг олохын тулд мянган ном унших хэрэгтэй болно” Үл мэдэгдэх зохиолч
- “Ном бол цаг хугацааны далайгаар аялах хөлөг онгоц юм” Фрэнсис Бэкон
- “Номонд итгэ. Тэд хэрэггүй үед дуугаа хурааж, хэрэгтэй үед бүх дэлхийн нууцыг хэлж өгнө” Үл мэдэгдэх зохиолч
- “Уншиж сурах нь гал асаахтай адил, дараа нь уншсан үг болгон нь түүнээс үсэрсэн оч юм” Виктор Хюго
- “Сайн ном бүх нууцаа нэг дор дэлгэдэггүй” Стефен Кинг