ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулж, шилдгээр шалгарсан байгууллагуудад 2019 оны 01 сарын 22-ны өдөр “Корпорейт конвеншн” төвд шагналыг нь гардууллаа.
Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан энэхүү болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилтнуудыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” (50 хүртэл ажилтантай), “Дунд” (51-199 ажилтантай), “Том” (200-аас дээш ажилтантай) гэсэн 3 ангиллаар шалгаруулж алдаршуулдаг уг уралдаанд ЦССҮТ дундын ангилалд 2 дугаар байр эзэлж, өнгөрөгч онд энэхүү томоохон шалгаруулалтыг хангасан эрүүл мэндийн салбарын ганц байгууллага боллоо.
Эмч, ажиллагсадаа эрсдэлгүй аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоогоор хангахад онцгой анхаарах нь ЦССҮТ-ийн үйл ажиллагааны нэгэн үндсэн чиглэл бөгөөд 2016 оноос үйл ажиллагаандаа ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ШААРДЛАГА буюу MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТ-ыг хэрэгжүүлэн ажиллаж, 2018 онд баталгаажуулагдсан.
ЦССҮТ ISO 9001-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ISO 15189-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, OHSAS 18001-ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО гэсэн олон улсын 3 стандартыг нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсон билээ.
Дээрх нэр хүндтэй арга хэмжээнд оролцсон зочид, шагнал хүртсэн байгууллагын төлөөлөл ёслолын ажиллагааны дараа ЦССҮТ-д зочилж, бүхий л үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага солилцлоо.
Дээрх нэр хүндтэй болзолт уралдааны дундын ангилалд 3 дугаар байр эзэлсэн Үндэсний томоохон аж ахуйн нэгжийн нэг болох “Жүр үр” ХХК-ийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонсвол “Эмнэлгийн байгууллага болоод ч тэр үү цэвэрхэн, цэгцтэй, ая тухтай, өрөө танхимууд нь саруулхан, гэгээтэй сайхан газар байна” хэмээгээд улам их амжилт хүсэв.








				        


							Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.						
							“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.						
							Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа						
							“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ						
							МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ