


ЦССҮТ-д олон жил идэвх зүтгэлтэй ажилласан Технологийн тасгийн сувилагч О.Мөнхцэцэгийн “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэлээ. Түүнд ЦССҮТ-ийн Хүндэт тэмдэг, Монголыг сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн шагнал “Ард түмний талархал хүлээсэн гавьяат сувилагч” шагнал олгож хүндэтгэл үзүүлэв.
Тэрбээр “Энэ сайхан хамт олонтойгоо олон жил ажиллаж ижилдэн дассан байна. Сэтгэл их хөдөлж байна. Олон сайхан дурсамж үлджээ. Төвийнхөө удирдлага, нийт ажилтан албан хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ. Төвийн Технологийн тасгийн эрхлэгч, их эмч Н.Халиун сэтгэлийн үгээ хэлэхдээ “Манай Мөнхцэцэг ЦССҮТ-д 2004 оноос хойш тасралтгүй ажилласан. Энэ хугацаандаа байгууллагын ёсзүйн хорооны гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж ирсэн. Хүнийхээ хувьд харилцаа, хандлага сайтай, зөөлөн хүн. Энэ утгаараа эвлэрүүлэн зуучлах тал дээр бусдадаа үлгэр жишээ болж ирсэн нь бахархмаар” хэмээн онцоллоо.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай