Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн Сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын байгууллагуудтай хамтран нийт 45 удаа зохион байгуулж ирсэн билээ. Улмаар энэхүү өдрийн хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх,тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын үндэсний өдөр”болгосон бөгөөд өнөөдөр 4 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээний үеэр эрхэм хүндэт доноруудаа шагнаж, алдаршуулав. “Бахархал 10” тэмдгээр С.Хенри, “Бахархал 20” тэмдгээр Т.Эрдэмбаяр, “Бахархал 30” тэмдгээр Н.Мөнхбат, Б.Буянтогтох, Н.Баасанбат, “Бахархал 40” тэмдгээр Д.Энхбаяр, “Бахархал 50” тэмдгээр Б.Мөнх-Эрдэнэ” нарыг тус тус шагнасан болсон бол 100 -аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Долгормаа МУЗН-ийн “Энэрэлт алт”, М.Дэлгэр МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгө, С.Соддэлгэр “Шилдэг залуу” алтан медаль тус тус хүртэв.\r\nМөн “Хүрэл донор”-оор Ц.Цэрэнпүрэв, “Мөнгөн донор”-оор Б.Наранзул, Х.Төмөрсүх нарыг шагнаж алдаршуулав.\r\nЦССҮТ нь 2009 оноос JCI Капитал байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 2019 онд байнгын донорын тоог нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны донорыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.\r\nЭнэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх, олон нийтийн зөвлөл байгуулах, цусны доноруудын сүлд дуутай болох, тэмдэглэлт баяруудад зориулсан лого бий болгох, “Бахархалын тэмдэг” нийлүүлэх, сурталчилгааны шторк, ЦДДӨ-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулах, чиглэлээр хамтран ажиллах гэрээг үзэглэв.\r\nЭнэ өдрийн арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчид, эрхэм донорууд болон АШУҮИС-ийн 570 гаруй оюутан төвийн үйл ажиллагаа, шинэ техник, технологиудтай танилцлаа.























“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна