ЦССҮТ-өөс эмч, ажилтнууддаа зориулан зохион байгуулдаг 2019 оны анхны сургалт өнөөдөр боллоо. Төвийн захирал Н.Эрдэнэбаяр 2019 онд ЦССҮТ-ийн ажилтнуудын үүрэгт ажилдаа мөрдөж ажиллах зарчмыг танилцуулахдаа цаг барих, харилцаа, хандлагын талаар илүүтэй онцлов. Мөн 2019 онд байгууллагын зүгээс хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж, зорилго, зорилтоо хангаж ажиллах нь ажилтан нэг бүрээс шалтгаалахыг тэмдэглээд шинэ ондоо илүү амжилт гаргахыг хүсэн ерөөв.\r\nТүүнчлэн төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Үйл ажиллагааны төлөвлөлтөд анхаарах зүйлс”-ийн талаар мэдээлэл хийлээ.\r\nЭнэ үеэр 2018 оны 12 дугаар сарын “Онцлох ажилтан”-аар шалгарсан Донор зохион байгуулалтын тасгийн их эмч Р.Энхтуяагийн шагналыг захирал Н.Эрдэнэбаяр гардуулж баяр хүргэж, амжилт хүслээ.





Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай