•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • Авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх сэдвээр сургалт боллоо

    Доноргүйгээр Цусны албаны үйл ажиллагааг төсөөлөх аргагүй. ЦССҮТ донорын үйлсийг дэмжих, үйл ажиллагаа, цар хүрээг нь өргөжүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхэд донор зохион байгуулагч, сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “Монгол Улсын Цусны албаны өнөөгийн байдал”, ДЗБТ-ийн эрхлэгч Ё.Улсболд “Донортой холбоотой хууль эрхзүйн баримт бичгүүд”, ДЗБТ-ийн их эмч Д.Наранхүү “Цусны донорын талаарх ойлголт, төрөл, донор сонгох шалгуур үзүүлэлт, цус өгөх үе шатууд”, ДЗБТ-ийн тасгийн их эмч Р.Энхтуяа “Байгууллагын соёл, харилцаа хандлага, угтах, үдэх, зөвлөгөө өгөх нь” сэдвээр тус тус сургалт хийсэн бол МУЗН-ийн ахлах мэргэжилтэн Б.Гантулга МУЗН-ийн эрхзүйн байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах хууль, гамшгийн үеийн цус, цусан бүтээгдэхүүний бэлэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.\r\nМөн ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан Д.Дулмаа донорын сургалт сурталчилгааны хэлбэр явуулах арга зам, цусны донорт үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний, Олон нийттэй харилцах менежер Ж.Энхбат явуулын өдөрлөгийг зохион байгуулахад анхаарах зүйлсийн, ДЗБТ-ийн ахлах сувилагч Э.Дашгарав цусны донорын зохион байгуулалтад эмнэлгийн тусгай мэргэжилтний оролцооны талаар тус тус хөндөж харилцан ярилцлаа.\r\nСургалт 2 өдөр үргэлжилнэ.

    \r\ndashsur2018-12-10

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.