•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • “Цусны аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдэвт сувилагчдад зориулсан сургалт болж байна

    “Цусны аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдэвт сувилагчдад зориулсан сургалт ЦССҮТ-д өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалт “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагын сувилахуйн албаны дарга, цус сэлбэлтэд оролцдог сувилагчдад цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, сонор сэрэмжийн тогтолцооны талаар шинэ мэдлэг олгож, баримтжуулалт, хяналт, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх, хандлага, ур чадвар, дадлыг олгох зорилготой юм.\r\nСургалтын эхний өдөр буюу өнөөдөр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “ЦССҮТ-д ЧМТ, ХЭМАБ, ЭМ-ийн лабораторид тавигдах шаардлага стандартуудыг хэрэгжүүлсэн үр дүн”, “Цусны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд мөрдөж буй хууль эрхзүйн баримт бичгүүд” сэдэвт лекц уншсан бол төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарах зүйлс”, “Цусны аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцооны ерөнхий ойлголт”, ЭМСХХ-5 төслийн зөвлөх Б.Баясгалантай “Аюулгүй цус сэлбэх эмнэлзүйн хэрэгцээ”, “Эмнэлгийн сэлбэх үйл ажиллагааны урсгалын дараалал, баримтжуулалт, зохицуулалт”, “Эмнэлзүйн цус сэлбэлтийн хяналт үнэлгээний тогтолцоо”, ЭМСХХ-5 төслийн зөвлөх Д.Улаанхүү “Цус захиалах үйл явцын хяналтын эгзэгтэй цэгийг тодорхойлж, баримтжуулах, хяналт хийх нь” сэдэвт лекцийг тус тус уншиж, хэлэлцүүлэг хийлээ.\r\nСургалтад 26 цусны салбар төв болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн сувилагчид оролцож байна.

    \r\nbayasgasur2018-12-1011

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.