Жил бүрийн 12 дугаар сарын 5 бол Сайн дурынхны Олон улсын өдөр. Өөрөөр хэлбэл, бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө ариун цусаа сайн дураараа бэлэглэдэг хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулах өдөр юм. Энэ өдөр олон хүн сайн дурынхны буянт эгнээнд нэгдэж цусаа бэлэглэдэг билээ.\r\nСайн дурынхны Олон улсын өдрийн хүрээнд ЦССҮТ, Монголын донорын холбоо, Сайн дурын байгууллагууд хамтран уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг өнөөдөр зохион байгууллаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Цусны донорын эгнээг өргөжүүлэхэд МДХ идэвх санаачилга гаргаж, ЦССҮТ-тэй хамтран ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэхийг хүсч талархал илэрхийлье. Өнөөдрийн арга хэмжээг дэмжиж ажилласан “Добуда” ХХК-ийн нийт хамт олонд маш их баярлалаа” гэлээ.\r\nСар бүрийн 3-ны үйл ажиллагааг олон байгууллага, иргэн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлдэг бөгөөд энэ удаад “ДОБУДА” ХХК дэмжиж ажилласан юм. Тус компани энэхүү өдрийн хүрээнд цусаа бэлэглэсэн доноруудад бүтээгдэхүүнийхээ дээж энергийн ундаа бэлэглэв.\r\nУламжлал ёсоор донор Г.Хишигжаргал, Ч.Гантулга, Н.Намжилмаа нарт “Хүрэл донор” цол хүртээж алдаршуулсан юм. Мөн “Бахархал-20” тэмдгээр донор Л.Энхтүшиг, “Бахархал-30” тэмдгээр донор Э.Дашгарав, “Бахархал-40” тэмдгээр донор Э.Чимэдцэрэн, “Бахархал-50” тэмдгээр донор Б.Бямбажав нарыг тус тус шагнаж, хүндэтгэл үзүүлэв.




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай