Өнөөдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл болох 11 хүн ЦССҮТ-д зочилж туршлага судаллаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Орон нутгийн эрүүл мэндийн удирдах байгууллага, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүд манай төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож, зохион байгуулж буй сургалт семинарт оролцдогт бид бүхэн баяртай байдаг. Энэ удаад Дархан-Уул аймгаас та бүхэн хүрэлцэн ирж ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байгаад талархал илэрхийлье” гэлээ.\r\nТөвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа байгууллагынхаа ололт, амжилт, дэвшүүлсэн зорилт, зорилгын талаар мэдээлэл хийхдээ төвийн үйл ажиллагаанд ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн талаар танилцуулсан юм. Дараа нь зочид төвийн шинэ техник технологитой танилцлаа.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай