“Цусны албаны хөгжил ба технологийн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ЦССҮТ-д амжилттай болж өндөрлөө. ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийн хэрэгжүүлсэн дүн”, Донор зохион байгуулалтын тасгийн эмч Э.Цогцэцэг “Гепатит В-ийн товлолын дархлаажуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй цусны доноруудын дунд HBsAg-ны илрэлийг харьцуулан судалсан дүн”, Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Д.Энхсүрэн “2015-2017 онд Улаанбаатар хот дахь цусны доноруудын дундах цус сэлбэлтээр дамжих халдварын тархалт” сэдэвт итгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлсэн бол Говь-Алтай аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч, эмч П.Лхагвасүрэн “Говь-Алтай аймагт 2016-2017 онд цус, цус бүтээгдэхүүнийг эмнэлзүйд хэрэглэсэн байдал” сэдэвт илтгэл тавьж, асуултад хариулсан юм.
\r\n
Ханан илтгэлийн төрөлд: Хөвсгөл аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч М.Батсайхан “Цусны АВО бүлэг ба гепатитын В болон С вирусийн хамаарал” сэдэвт илтгэл тавьсан бол Өмнөговь аймгийн Цусны салбар төвийн эрхлэгч, эмч Д.Туул “Өмнөговь аймгийн Цусны салбар төвийн 2012-2017 оны цус цуглуулалтын бүтцийн судалгаа” сэдэвт илгэлээ ирүүлснийг хэлэлцсэн.
\r\n
Дүн гарахад ЦССҮТ-ийн Нэгдсэн лабораторийн лаборант Д.Энхсүрэнгийн тавьсан илтгэл шилдгээр шалгарсан юм. Шүүгчээр ажилласан АШУИС-ийн багш, доктор Ц.Алтансүхэд ЦССҮТ-ийн зүгээс “Талархал” гардууллаа.
\r\n
Т.Алимаа
\r\n

\r\n
Э.Цогцэцэг
\r\n

\r\n
П.Лхагвасүрэн
\r\n

\r\n
Д.Энхсүрэн
\r\n

\r\n
Доктор Ц.Алтансүхэд Талархал гардуулав
\r\n

\r\n
М.Батсайхан ханан илтгэлээ сонирхуулж байгаа нь
\r\n




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай