“Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” төслийн хүрээнд “Цусны аюулгүй байдалд лабораторийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт хоёр өдрийн сургалт ЦССҮТ-д эхэллээ. Уг сургалтад орон нутгийн Уг сургалтад орон нутгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч, эмч нар болон ЦССҮТ, ХӨСҮТ-ийн лабораторийн эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
\r\n
Сургалтаар лабораторийн үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх мэдлэг олгож, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгнө. Үр дүнд нь цусны аюулгүй байдлыг хангахад лабораторийн гүйцэтгэх үүргийн талаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг нэмэгдэж, улмаар эмнэлгийн байгууллагын лабораторийн хариуцлага дээшлэх юм.
\r\n
Эхний өдрийн үдээс өмнөх сургалтаар ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “ДЭМБ-аас цусны аюулгүй байдлыг хангах талаар дэвшүүлсэн стратеги, олон улсын чиг хандлага”, “Цусны албаны үйл ажиллагаа, ололт амжилт” сэдэвт лекц уншсан бол төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Цусны аюулгүй байдлыг хангахад лабораторийн үүрэг хариуцлага, үйл ажиллагааны тайлан, орчин үеийн чиг хандлага” сэдвээр сургалт хийв.
\r\n

\r\n

\r\n


\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай