ЦССҮТ “Цахим төв” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд улирал тутам орон нутаг дахь цусны 26 салбар төвтэй цахимаар холбогдож семинар зохион байгуулдаг юм.\r\n\r\n2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн семинарыг АХБ-ны “ЭМССХ-5” төслийн “Цусны аюулгүй байдал” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж барилгын засвар, тоног төхөөрөмжийн ашиглалт, бүртгэл мэдээллийн сэдвийг хөндлөө.\r\n\r\nУг семинарт ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, төвийн алба, тасгийн дарга нар, АХБ-ны “ЭМСХХ-5” төслийн нэгжийн менежер Н.Эрдэнэтунгалаг, хяналт шинжилгээ үнэлгээний менежер Ш.Оюунбилэг, хяналтын инженер Х.Чулуунбаатар нар болон орон нутаг дахь БОЭТ, Аймгийн НЭ-ийн дарга, захирал, Цусны салбар төвийн эрхлэгч, эмч, тусгай мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, мэдээллийн технологийн инженер, холбогдох нягтлан бодогч нар оролцлоо. Семинараар Цусны салбар төвүүдийн барилгын засварын гүйцэтгэл, тоног төхөөрөмж, программ хангамжийн ажиллагаа, ашиглалтын чиглэлээр ЦССҮТ-ийн удирдлагын бүрэлдэхүүн, АХБ-ны “ЭМСХХ-5” төслийн мэргэжилтнүүд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв. Мөн Цусны салбар төвүүдийн зүгээс тулгамдаж буй асуудлуудаа ярьж, албан бичгээр “ЭМСХХ-5” төсөл, ЦССҮТ-д хүргүүлэхээр боллоо.\r\n\r\n





“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна