Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны “ЭМСХХ-5” төсөл, ЦССҮТ-өөс хамтран зохион байгуулсан “Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт Цусны албаны тусгай мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 4 өдөр үргэлжилж өнөөдөр амжилттай өндөрлөлөө.\r\nСургалтад ЦССҮТ болон 21 аймаг, алслагдсан 2 дүүрэг, 3 суман дахь 26 Цусны салбар төвийн бага эмч, сувилагч (нийт 30 гаруй хүн) нар хамрагдсан бөгөөд ЦЦБ үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, эмнэлгээс захиалга хүлээн авах, эрэмблэх, олгох болон цахим сүлжээ, тоног төхөөрөмжийн арчилгаа , үйлчилгээ, шаардлагатай үед засвар хэрхэн хийлгэх талаар ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээр онолын хичээл заалгасан юм.\r\nМөн Цусны албаны үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд нэвтрүүлсэн шинэ технологиудтай танилцаж, төвийн алба, тасгуудад дадлага хийлээ.\r\nОнол, дадлагын цаг дууссаны дараа сургалтад хамрагдсан доноруудаа шагнаж урамшуулав. Үүнд:\r\n”Бахархал-10″ тэмдгээр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн технологич С.Наранцэцэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн технологич Э.Мөнхтуяа, “Бахархал-20” тэмдгээр Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн бага эмч Б.Энхтуяа, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай мэргэжилтэн С.Батсүх, “Бахархал-40” тэмдгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн бага эмч Х.Долгоржав нарыг тус тус шагнаж алдаршууллаа.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n




Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ