Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны “ЭМСХХ-5” төсөл, ЦССҮТ-өөс хамтран зохион байгуулж буй “Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт Цусны албаны тусгай мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. 4 өдөр үргэлжлэх уг сургалтад ЦССҮТ болон 21 аймаг, алслагдсан 2 дүүрэг, 3 суман дахь 26 Цусны салбар төвийн бага эмч, сувилагч нийт 30 гаруй хүн хамрагдаж байгаа юм.\r\nСургалтын эхний өдөр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “ДЭМБ-аас цусны аюулгүй байдлыг хангах талаар дэвшүүлсэн стратеги, Олон улсын чиг хандлага”, “Цусны албаны үйл ажиллагаа, ололт амжилт 2017 онд” сэдэвт лекц уншсан бол ЦССҮТ-ийн Стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд “Цусны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, Засгийн газрын тогтоол, ЭМ-ийн сайдын болон төвийн захирлын тушаал, стратеги төлөвлөгөө, маркетингийн хөтөлбөр эрхзүйн баримт бичгүүд”, Олон нийттэй харилцах менежер О.Ариунсувд “Цусны донорын сургалт, сурталчилгааны шинэлэг хэлбэр, төрийн болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах нь”, Нийгмийн ажилтан Д.Дулмаа “Цусны донорын нийгмийн халамж, анхаарах асуудлууд, цусны донорын сургалт, зөвлөгөө, үйл ажилагаанд мөрдөх баримтжуулалт, цусны албанд ирүүлэх тайлан мэдээ”, Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч О.Улсболд “Цусны донор сонгон авах, бүхэл цус цуглуулах үйл ажиллагаа, хяналтын эгзэгтэй цэг, мөрдөх баримтжуулалт, зөвлөгөө”, ДЗБ-ын тасгийн эмч Р.Энхтуяа “Аферезийн донор сонгох, аферезээр сийвэн цуглуулах үйл ажиллагаа”, ДЗБ-ын тасгийн эмч Д.Наранхүү “Цусны донорын сонор сэрэмжийн тогтолцоог хэрэгжүүлэх, журам, баримтжуулалт, тайлан мэдээ” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлсэн.\r\nХарин өнөөдөр буюу сургалтын хоёрдахь өдрийн үдээс өмнө төвийн технологийн тасгийн эрхлэгч Н.Халиун Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцын тодорхойлолт, анхаарах зүйлс, үйл ажиллагаанд мөрдөх эрхзүйн баримт бичиг, цаашдын хандлагын талаар лекц уншиж байна.
\r\n\r\n\r\n