“Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цусны албаны үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалт ЦССҮТ-д эхэллээ. ЦССҮТ 2014 оноос эхлэн Чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаcан бөгөөд 2017 онд дотоодын баталгаажуулалт хийлгэж гэрчилгээгээ авсан билээ.
\r\n
2018 онд уг амжилтаа бататган Олон улсын баталгаажуулалт хийлгэх зорилго дэвшүүлсэн юм. Уг зорилгынхоо хүрээнд бэлтгэл ажлаа хангах чиглэлээр нийт ажилтнууддаа энэхүү сургалтыг 2018 онд 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.
\r\n
Эхний өдөр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр “ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлсний үр дүн, ач холбогдол, төвийн алсын хараа, эрхэм зорилго” сэдэвт лекц уншсан бол Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Чанарын удирдлагын тогтолцоо, төвийн чанарын бодлого, зорилт, чанарын төлөвлөгөө”, Стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд “Төвийн стратеги төлөвлөгөө, маркетингийн хөтөлбөр, төвийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, эхний сарын хэрэгжилт, үр дүн” сэдэвт лекцүүдийг тус тус уншиж ажилтнуудын асуултад хариулж, харилцан ярилцлаа. Хоёрдахь өдөр алба, тасгийн эрхлэгч нар лекц уншина. Сургалт онол, семинар, дадлагын хэлбэрээр явагдаж байна.
\r\n

\r\n

\r\n

\r\n

\r\n



“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна