Өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, эмнэлзүйн зохистой хэрэглээний хяналт, үнэлгээ” сэдэвт чанарын албаны дарга, чанарын менежерүүдэд зориулсан сургалт ЦССҮТ-д болж байна.\r\nСургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үдээс өмнө ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр “ДЭМБ-аас цусны аюулгүй байдлыг хангах талаар дэвшүүлсэн стратеги, олон улсын чиг хандлага”, “Монгол Улсын Цусны албаны үйл ажиллагааны ололт амжилт” сэдэвт лекц уншсан бол ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, “ЭМСХХ-5″ төслийн дотоодын зөвлөх Т.Алимаа “Чанарын удирдлагын тогтолцоо”, “Баримт бичгийн тогтолцоо, хяналт тавих нь” сэдэвт лекцүүдийг тус тус уншив.\r\nҮдээс хойш “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн дотоодын зөвлөх Д.Улаанхүү, Б.Баясгалантай, ЦССҮТ-ийн албаны дарга Т.Алимаа нар лекц уншина. Өнөөдрийн сургалт асуулт, хариултаар өндөрлөнө.
\r\n






Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай