Олон улсын сувилагчдын өдөр жил бүрийн 5 дугаар сарын 12-ны өдөр тохиодог билээ. ЦССҮТ энэхүү өдрийг угтаж өнөөдөр төвийн нийт сувилагчиддаа хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээний хүрээнд “Сувилагчийн тангараг давтах ёслол”-ыг зохион байгуулж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан сувилагчиддаа шагнал гардуулав.
\r\n
ЦССҮТ-д олон жил ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан ахмад сувилагч Д.Янжинбал, Н.Долгорсүрэн нарт Монгол Улсын Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол хүртээснийг ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр гардууллаа. Мөн ЭМЯ-ны Жуух бичгээр ЦССҮТ-ийн залуу ажилтнууд болох сувилагч Э.Дашгарав, үйлчлэгч Г.Одончимэг нарыг, МУЗН-ийн “Шилдэг залуу” алтан медалиар сувилагч А.Номин-Өлзийг тус тус шагнасныг гардуулж, баяр хүргэв. Түүнчлэн Монголын сувилагчдын нийгэмлэгийн “Ард түмний талархал хүлээсэн гавьяат сувилагч” тэмдгээр сувилагч У.Пүрэвсүрэн, тус нийгэмлэгийн “Алтан гарт сувилагч” тэмдгээр сувилагч Д.Одмаа, П.Цэндхүү нарыг шагнаж урамшуулав.
\r\n
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр баяр хүргэж амжилт хүсэв
\r\n
\r\n\r\nСувилахуйн албаны нийт ажилтнууд Тангаргаа давтан үйлдэв\r\n\r\n
\r\n\r\nАхмад сувилагч Д.Янжинбал, Н.Долгорсүрэн нар Эрүүлийг хамгаалахын тэргүүн ажилтан цол хүртлээ\r\n\r\n
\r\n\r\nТэд залуу үедээ алтан сургаалиа хайрлав\r\n\r\n
\r\n\r\nШагналын эзэд\r\n\r\n
\r\n\r\n



Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ