ДЭМБ-аас жил бүрийн 05 сарын 05-ны өдрийг Дэлхийн эмч, эмнэлгийн ажилтан нарын “Гар угаах өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Гарын эрүүл ахуйг сахиснаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, ялангуяа цусан үжлээс сэргийлэх боломжтой” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.\r\n\r\nЭнэхүү өдрийг тохиолдуулан 2018 оны 05 сарын 03-05 сарын 04-ны өдрүүдэд ЦССҮТ нь “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар “БИД ҮЛГЭРЛЭЕ” өдөрлөгийн арга хэмжээг 2 чиглэлээр зохион байгууллаа.\r\n
- \r\n
- Ард иргэд, доноруудад гарын эрүүл ахуйн мэдлэг олгох чиглэлээр:
\r\n
\r\n2018 оны 05 сарын 03-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төв дэх “Нийслэлийн нэг цэг”-ийн үйлчилгээний газар Цус цуглуулах төв шинээр нээгдлээ. ЦССҮТ энэхүү үйл ажиллагаатай уялдуулан “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар “БИД ҮЛГЭРЛЭЕ” өдөрлөгийн нээлтийг хийв. “Нийслэлийн нэг цэг”-ийн үйлчилгээний газраар үйлчлүүлж буй иргэд, төвөөр үйлчлүүлж буй донорууд, Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд нийт 1000 гаруй иргэдэд “Гарын эрүүл ахуй”, “Гар угаалт, халдваргүйжүүлэлт”, “Гараа хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгчдэд зориулсан гарын авлага, брошур бэлтгэн тарааж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гар угаах 5 мөч заалтыг танилцуулан зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.\r\n\r\n2. Төвийн эмч ажиллагсдын мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор:\r\n\r\nАжлын байран дахь дадлага сургалтыг нийт эмч, ажилтнуудад зохион байгууллаа.\r\n\r\n


\r\n\r\n




Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ