ЦССҮТ-ийн үйл ажиллагааг дэмжиж хүмүүнлэгийн үйлст нэгдэх байгууллага, иргэний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нэг хүний бэлэглэсэн цус 3 хүний амийг авардаг болохоор ч тэр үү монголчууд цусаа бэлэглэхийн ач холбогдлыг хэдийнэ ойлгодог болжээ.\r\nШашин гэдэг талаасаа гэхээсээ зохион байгуулж буй сайн үйлсийг нь дэмждэг хүмүүс “Бурханы сүм” хэмээх нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Цусаа хандивлах донорын хөдөлгөөнд нэгдэж, өнөөдөр цусаа бэлэглэлээ.\r\nТус нийгэмлэгээс 7 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээний нээлт дээр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр цусаа бэлэглэхээр ирсэн 300 гаруй хүмүүст талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Жил бүр маш олон хүн цусаа бэлэглэдэг. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн буянаар олон хүний амь нас аврагддаг. Бүх дэлхий даяар донорын хөдөлгөөн өрнөдөг гэдэг утгаар нь ихэд олзуурхаж байна. Ингээд та бүхэнд хувиасаа болон хамт олныхоо зүгээс баярласнаа илэрхийлье” хэмээн тэмдэглэв. “Ногоон хөгжил” ТББ-ын тэргүүн, “Бурханы сүм” нийгэмлэгийн сайн үйлсийн арга хэмжээг зохион байгуулагч М.Амараа “Бид аз жаргалтай байхын тулд бусдын төлөө нэг ч гэсэн сайн зүйл хийх хэрэгтэй. Хүний төлөө цусаа бэлэглэж байгаа та бүхэн хамгийн аз жаргалтай” гэлээ.\r\nУрилгаар хүрэлцэн ирсэн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү ч энэхүү арга хэмжээнд 3 дахь жилдээ оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.\r\n\r\n
\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна