Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн “Цусны аюулгүй байдал” дэд хөтөлбөрийн хүрээнд ЦССҮТ ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, төслийн дотоодын зөвлөхүүдийн хамт “Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирлагын тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
\r\n
Уг үйл ажиллагаа 2018 онд нийт 4 бүсэд зохиогдох бөгөөд төвийн бүсийн сургалт энэ сарын 9-11-нд Орхон аймгийн БОЭТ-д амжилттай зохиогдож өндөрлөлөө.
\r\n
Уг сургалтад Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Цусны салбар төвийн эрхлэгч, тусгай мэргэжилтэн, Чанарын албаны дарга болон Хөвсгөл, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Цусны салбар төвийн эрхлэгч, эмч мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, ЭМСХХ-5 төслийн зөвлөх Т.Алимаа, ЭМСХХ-5 төслийн зөвлөх Д.Улаанхүү, Б.Баясгалантай, А.Баяр нар хичээл заалаа. Цусны албаны үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд чанарын удирдлага, донор зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний чиглэлээр хамтран ажиллах багийн гишүүдийг сургах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, загвар төвийн үйл ажиллагааг танилцуулж, сайн туршлагаа солилцоход сургалтын зорилго оршиж байгаа юм.
\r\n
\r\n\r\n
\r\n\r\n 
				        


							Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.						
							“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.						
							Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа						
							“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ						
							МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ