“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”. Энэхүү уламжлалт хүмүүнлэгийн арга хэмжээ өнөөдөр ЦССҮТ-д боллоо. Энэ удаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 405 дугаар ангийн офицер, ажилтан, албан хаагчид 20 жилийнхээ ойн хүрээнд сайн үйлст нэгдэж цусаа бэлэглэсэн юм.\r\n\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Цусны албаны ажил үйлсийг олон байгууллага, иргэн дэмждэг. Түүний нэг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба юм. Энэ удаад ШШГЕГ-ын харьяа 405 дугаар ангийн хамт олон хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж байгаад маш их баярлалаа” гэлээ. ШШГЕГ-ын 405 дугаар ангийн захирагч хурандаа П.Гантөмөр хариу талархал илэрхийлээд “Манай анги нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил төлөвлөж, хийж гүйцэтгэхийг зорьдог. Энэ удаагийн арга хэмжээ бол түүний нэг хэсэг юм. Өвчтэй хүнд цус шиг хэрэгцээтэй зүйл байхгүй. ЦССҮТ-ийн буянтай сайхан ажилд амжилт хүсье” гээд дурсгалын зүйл гардуулсан юм.\r\n\r\nДээрх үйл ажиллагааны хүрээнд “Бахархал 10” тэмдгээр донор С.Хашчулуун, С.Энхзаяа, “Бахархал 20” тэмдгээр донор Б.Энхтайван, С.Галбадрах, “Бахархал 30” тэмдгээр донор Д.Баттогтох, Б.Дуламсүрэн нарыг тус тус шагнаж урамшууллаа.\r\n\r\n





“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна