ЦССҮТ бодлого, зорилтоо хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог чухалчилж үздэг. Энэ хүрээнд Монголын донорын холбоо (МДХ) 2017 онд ЦССҮТ-тэй албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан юм. Тус холбооны гишүүн нийт 30 ахмад донор сайн дураараа ЦССҮТ-ийн нэг, хоёрдугаар байранд угтах, үдэх үйлчилгээнд өдөр бүр туслахаас гадна донорын сургалт сурталчилгаа, явуулын цус цуглуулах үйл ажиллагаанд ч идэвхтэй хамрагддаг. Мөн донорын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ЦССҮТ-тэй хамтарч ажилладаг. Өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 16-нд МДХ-ны удирдлагууд , ахмад донорууд ЦССҮТ-д хүрэлцэн ирж гэрээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.\r\n\r\nМДХ-ны гүйцэтгэх захирал Б.Мандах гэрээний биелэлтийн тайлан тавьж холбооныхоо гишүүн ахмад доноруудынхаа асуултад хариулсан юм. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын цусны албаны хөгжилд МДХ, ахмад доноруудын гүйцэтгэж байгаа үүрэг их. Олон улсын жишгээр манай ахмад донорууд ЦССҮТ-ийн зорилго, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажилладагт баярлаж явдаг” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн 2017 онд ЦССҮТ-өөс хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаасаа дурдаж, харилцан ярилцлаа. Тайлангийн үеэр талууд хамтын ажиллагааныхаа үр дүнд сэтгэл өндөр байгаагаа харилцан илэрхийлж хамтран ажиллах гэрээгээ сунгахаар болов.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай