Архангай аймгийн Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөл, Чанарын албатай хамтран Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд болон багийн бага эмч нарт зориулж “Донороо хэрхэн сонгох вэ, “Цус цуглуулах, цуглуулсан цусанд халдвар илрүүлэх шинжилгээ хийх нь”, “Хувийн болон биологийн тохироо, цусны бүлэг тодорхойлох аргачлал”, “Цус цусан бүтээгдэхүүн сонгох, захиалах, сэлбэхэд анхаарах зүйл”, “Орны дэргэдэх сэлбэлт, өвчтөнийг танин тодруулга хийх, цус цусан бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэхэд анхаарах зүйл зэрэг “ДОНОРООС-ЦУС СЭЛБЭЛТ” хүртэлх хяналтын эгзэгтэй асуудлаар сургалт хийлээ. Ажлын байрны дадлагажуулах сургалтыг гардан үйлдлээр хийж заавар зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй чухал ач холбогдолтой боллоо хэмээн сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд өндөр үнэлэв. Сургалтанд нийт 17 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.\r\n\r\nСургалтыг Цусны салбар төвийн эмч Э.Энхмаа, технолгич сувилагч Б.Алтанцэцэг, С.Батсүх нар 2018 оны 3 сарын 5-нд зохион байгуулав. Мөн “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулж 3 дугаар сарын 2-нд явуулын хэлбэрээр цус цуглуулав.\r\n\r\n




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай