Цусны салбар төвүүдийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцэх, харилцан сайн туршлагаа хуваалцах зорилготой Цахим семинар ЦССҮТ-д эхэллээ. ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 21 аймаг дахь 25 Цусны салбар төвийн эрхлэгч, эмч, тусгай мэргэжилтнүүдтэй шууд холбогдож мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна.
\r\n
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр Цахим семинарыг нээж хэлсэн үгэндээ “Техникийн боломж байгаа учир цахим хэлбэрийн уулзалт семинарыг улирал тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Харин манай салбар төвүүд энэхүү арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Иймд ЦССҮТ-өөс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд цагаа сайн баримтлахаас эхлээд хариуцлагатай хандаарай” хэмээн онцлов. Тэрбээр мөн 2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Цусны албаны Үндэсний семинар Улаанбаатар хотод зохиогдох учир салбар төвүүд одооноос бэлтгэл ажлаа хангахыг даалгаад ажлын амжилт хүслээ. Цахим семинар үргэлжилж байна.
\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n 
				        


							Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.						
							“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.						
							Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа						
							“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ						
							МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН  ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							Үнийн санал ирүүлэх тухай						
							ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ