“СЭТГЭЛИЙН МЯНГАН ҮЙЛС” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага нь ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО, ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-тэй хамтран “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-3” аянг 2018 оны 02 сарын 02-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг хүмүүнлэгийн арга хэмжээнд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар оролцоно. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин донор Г.Эрдэнэбатад “Бахархал 10” тэмдэг гардуулж алдаршуулна. Нээлтийн арга хэмжээ 2018 оны 2 дугаар сарын 2-нд ЦССҮТ-ийн төв байранд өглөө 10 цагт эхэлнэ.\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна