Өмнөговь аймаг 2018 оныг орон нутгийнхаа хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн аж. Улмаар энэхүү зорилтынхоо хүрээнд ЦССҮТ-ийн ажлын туршлагатай танилцах нэн шаардлага аймгийн эмч, сувилагч, чанарын ажилтнуудад байгаа талаар тодорхой хүсэлт тавьж, хамтран ажиллах санал гаргасан байна.\r\n\r\nЦССҮТ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтийг хүлээн авсны дагуу өнөөдөр буюу 2018 оны 1-р сарын 29-нд Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Чанарын албаны дарга, менежер, ахлах сувилагч, аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтэн, нийт 13 хүн ЦССҮТ-д хүрэлцэн ирэв. ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласанд талархаж, амжилт хүсээд байгууллагынхаа бодлого, үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлсэн технологиудаа танилцуулсан юм. Мөн ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа Чанарын менежементийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн туршлагынхаа талаар мэдээлэл, танилцуулга хийв.\r\n\r\nДараа нь Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын 13 төлөөлөл ЦССҮТ-ийн бүх тасаг, нэгжүүд, сүүлийн үед нэвтрүүлсэн технологиудтай танилцаж, сэтгэл маш өндөр байгаагаа илэрхийлэв.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n \r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай