ЦССҮТ-ийн шинэ оны анхны сургалт 4 өдөр үргэлжилж өнөөдөр амжилттай өндөрлөлөө. “ISO 9001:2015 стандартын баримтжуулсан мэдээлэл” сэдэвт уг сургалтын зорилго ЦССҮТ-ийн бүхий л үйл ажиллагаанд ДЭМБ-аас өгсөн стратеги, зөвлөмж, Монгол Улсын хууль тогтоомж, ЭМ-ийн сайдын болон төвийн захирлаар батлагдсан журам, заавруудыг ажилтан бүр хэрэгжүүлж гэмээнэ Цусны төвд чанарын тогтолцоо нэвтэрч, улмаар байгууллагын бодлого, үйл ажиллагаа илүү үр дүнд хүрэхийг ойлгуулахад оршиж буй бөгөөд бүх алба, тасгуудын эмч, ажилтнууд хамрагдлаа.
\r\n
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд зохиогдсон энэхүү сургалтын үр дүнд ЦССҮТ-ийн нийт эмч, ажилтнууд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд ажилтан бүрийн хүлээх үүрэг хариуцлага, багаар ажиллахын ач холбогдлыг ойлгож, стандартын шаардлагын дагуу боловсруулсан баримт бичиг бүрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвших мэдлэг чадвар эзэмшсэн юм.
\r\n
Сүүлийн өдрийн сургалтад Улсын 2 дугаар төв эмнэлгийн захирал, АУ-ны доктор Г.Баясгалан оролцож “Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн туршлага” сэдэвт сонирхолтой лекц уншлаа.
\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай