2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр шинэ технологи танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээний үеэр 2016 онд ЦССҮТ-д нэвтрүүлсэн шинэ технологиуд болон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
\r\n
Тухайлбал, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах, эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологийн давуу талуудыг энгийн ойлгомжтой тайлбарласан нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд зохиогдсон сургалтын онцлог байлаа.
\r\n
Сургалтын үеэр эмнэлзүйн цус сэлбэлтийн чанарын тогтолцоо, цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлийн тайлангийн товч танилцуулгын талаарх мэдээллийг оролцогчдод хүргэлээ.
\r\n
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өдөр тутмын сонин, мэдээллийн сайт болон телевизүүдийн нийт 13 сэтгүүлч сурвалжилж, ЦССҮТ-ийн захирал болоод холбогдох эмч, мэргэжилтнүүдээс тодруулга, ярилцлага хийв.



“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна