ЦССҮТ-ийн шинэ оны анхны сургалт өнөөдөр “ISO 9001:2015 стандартын баримтжуулсан мэдээлэл” сэдвийн дор эхэллээ. ЦССҮТ-ийн бүхий л үйл ажиллагаанд ДЭМБ-аас өгсөн стратеги, зөвлөмж, Монгол Улсын хууль тогтоомж, ЭМ-ийн сайдын болон төвийн захирлаар батлагдсан журам, заавруудыг ажилтан бүр хэрэгжүүлж гэмээнэ Цусны төвд чанарын тогтолцоо нэвтэрч, улмаар байгууллагын бодлого, үйл ажиллагаа илүү үр дүнд хүрэхийг ойлгуулахад уг сургалтын гол оршиж буй бөгөөд бүх алба, тасгуудын эмч, ажилтнууд хамрагдаж байна.\r\n\r\n“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд зохиогдож буй энэхүү сургалтын үр дүнд ЦССҮТ-ийн нийт эмч, ажилтнууд чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд ажилтан бүрийн хүлээх үүрэг хариуцлага, багаар ажиллахын ач холбогдлыг ойлгож, стандартын шаардлагын дагуу боловсруулсан баримт бичиг бүрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвших мэдлэг чадвар эзэмших юм. Сургалт 4 хоног үргэлжилнэ.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна