“Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, халдварын сэргийлэлт, хяналтын ажилд хэвлэл мэдээллийг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт ЦССҮТ-д эхэллээ. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийн хүрээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажилд хамтран оролцогч байгууллага, ажилтнуудын мэдээлэл, харилцааны мэдлэг, ойлголт, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд “Монгол контент” ХХК-ийн менежер Б.Ариунбилэг, дизайнер Б.Анхбаяр, сэтгүүлч А.Ихсанаа болон ЭМСХХ-5 төслийн зөвлөх Г.Уранчимэг нар сургалт хийж, харилцан ярилцаж байна.\r\n\r\nСургалтаар “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэлт, сурталчилгааны шинэлэг аргууд”, “Сошиал хуудас хөтлөх тухай”, “Өнгө дизайны нөлөөлөл”, “Мэдээлэл харилцааны онол, загварууд, тэдгээрийн сайн дураар цусаа бэлэглэх зан үйлтэй харилцан хамаарал”, “Мэдээлэл харилцааны мессеж боловсруулах нь”, “Хэвлэлийн мэдээ бэлтгэхдээ анхаарах зүйлс” зэрэг сонирхолтой сэдвээр үргэлжилж байна.\r\n\r\nЭМСХХ-5 төслийн хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Монгол контент” ХХК-ийг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж байгаа юм.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна