“Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сувилагчдад зориулсан 2 өдрийн сургалт ЦССҮТ-д амжилттай өндөрлөлөө.\r\n\r\nЭмнэлгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цус сэлбэх ажиллагаанд оролцдог сувилагчдад цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар шинэ мэдлэг олгох зорилготой уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төв ба дүүргийн эмнэлгүүд, амаржих газрууд, 21 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нийт 46 сувилагч хамрагдаж “Цусны эмнэлзүйн хэрэглээ, хэрэгцээ”, “Аюулгүй сэлбэлтийн талаарх өвчтөний орны дэргэдэх үйл ажиллагаа”, “Аюулгүй сэлбэлтийн зохион байгуулалтын зарим асуудал”, “Онцгой байдлын үеийн эмнэлзүйн цус сэлбэлтүүд” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлсэн юм.\r\n\r\nСургалтад оролцогсод ЦССҮТ-ийн шинэ техник, технологиудтай танилцаж, төвийн эмч, мэргэжилтнүүдтэй сонирхсон сэдвээрээ ярилцлаа.\r\n\r\n
\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай