Өнөөдөр буюу 2017 оны 12-р сарын 18-нд ЦССҮТ-д “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сувилагчдад зориулсан сургалт эхэллээ.\r\n\r\nЭмнэлгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цус сэлбэх ажиллагаанд оролцдог сувилагчдад цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар шинэ мэдлэг олгож, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөний хяналтын тогтолцоог хөгжүүлэх, баримтжуулалтыг сайжруулах хандлага, ур чадвар, дадлыг олгох зорилготой уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төв ба дүүргийн эмнэлгүүд, амаржих газрууд, 21 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нийт 46 сувилагч хамрагдаж “Цусны эмнэлзүйн хэрэглээ, хэрэгцээ”, “Аюулгүй сэлбэлтийн талаарх өвчтөний орны дэргэдэх үйл ажиллагаа”, “Аюулгүй сэлбэлтийн зохион байгуулалтын зарим асуудал”, “Онцгой байдлын үеийн эмнэлзүйн цус сэлбэлтүүд” зэрэг сэдвүүдийн хүрээнд онолын болоод практик мэдлэгээ дээшлүүлнэ. Сургалт үргэлжилж байна.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд гадаад сургалтад хамрагдлаа
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.