2017 оны 12 дугаар сарын 10-ны ням гарагт ЦССҮТ-д Нээлттэй хаалганы өдөр амжилттай зохиогдож өндөрлөлөө. Цусаа бэлэглэх хүсэл эрмэлзэлтэй ч ажлын өдрүүдэд хүрэлцэн ирж амжихгүй хүмүүст боломж олгох үүднээс амралтын өдрийг сонгожээ. Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдрийг JCI капитал ТББ, “Глобал шейперс Улаанбаатар” Олон улсын байгууллагын санаачилгаар зохион байгуулсан юм.\r\nJCI Капитал ТББ-ын ерөнхийлөгч С.Батмөнх хэлсэн үгэндээ “Манай байгууллага олон талт үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь нийгэмд хандсан сайн үйлсийн аян буюу “Амьдрал бэлэглэе” төсөл маань юм. Энэхүү төслийнхөө хүрээнд өнөөдөр ЦССҮТ-тэй хамтарч цусаа бэлэглэх Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Ер нь бид ЦССҮТ-тэй 8 дахь жилдээ хамтран ажиллаж, цусаа бэлэглэх нь үнэхээр сайхан үйлс гэдэг уриалга дэвшүүлж ажилладаг” гэлээ.\r\nЭнэхүү өдрийн хүрээнд цусны донорын талаар мэдээлэл өгөхөөс гадна төвийн үйл ажиллагаа болон шинэ технологиудыг танилцуулж, цусны бүлгийг үнэгүй тодорхойлж өглөө.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна