“Монгол Улсын цусны албаны өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний XIV бага хурал өнөөдөр ЦССҮТ-д амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг илтгэлийн уралдаанд ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна АШУҮИС-ийн багш, доктор, профессорууд оролцож сүүлийн үеийн судалгаа, статистик тоон баримтад тулгуурласан илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.\r\n\r\nХурлын төгсгөлд ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр судлаачийн хувьд үнэлэлт дүгнэлт өгөв. Дараа нь шүүгчээр уригдан ажилласан АШУҮИС-ийн багш, доктор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ “Та бүхэнд маш их нөөц байгааг харж, бахархалаа. Би хувьдаа маш их мэдээлэл авлаа. Улс орны амин чухал мэдээлэл ч их байна. Цаашид үргэлжлүүлээд докторын ажил болгохоор сэдвийг ч олж харлаа. Судалгаа шинжилгээний ажлаа улам эрчимжүүлээрэй. Дахин хэлэхэд би нэн баяртай байна. Цусны салбарын хувьд үнэхээр эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Цусны нөөц хангамж сайжирч, дэлхийн түвшинд хүрсэн олон сайхан техник тоног төхөөрөмжүүдтэй болжээ” гэж онцлоод тэргүүн илтгэгчийг зарласан юм.\r\n\r\nНийт 9 илтгэлээс технологич сувилагч Б.Золгэрэл нарын “Эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн ялтаст эсийн өтгөрүүлгийн чанарын үзүүлэлт” сэдэвт илтгэл шалгарч 2018 оны 9 дүгээр сард Итали улсад болох олон улсын хуралд оролцох эрхийн эзэн боллоо.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n \r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай