“Монгол Улсын цусны албаны өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний XIV бага хурал өнөөдөр ЦССҮТ-д эхэллээ. Уг үйл ажиллагаанд ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна АШУҮИС-ийн багш, доктор, профессорууд оролцож сүүлийн үеийн судалгаа, статистик тоон баримтад тулгуурласан илтгэл тавьж, мэдээлэл хийж байна.\r\n\r\nЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр хурлын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Судалгаа шинжилгээгүйгээр бидний ажлыг төсөөлөхгүй. Судлаач хүнийхээ хувьд миний бие судалгааны ажлыг бодлогын хувьд 100 хувь дэмждэг. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар шилдэг илтгэлийг шалгаруулна. Бидний ажлыг дэмжиж шүүгчээр ажиллаж буй АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор Б.Дамдиндорж, АУ-ны доктор Д.Сарангэрэл нарт талархалаа илэрхийлье” хэмээв. Эрдэм шинжилгээний бага хурал үргэлжилж байна. Дашрамд сонирхуулахад түрүүлсэн нэг илтгэгчийг Итали улсад зохион байгуулагдах хуралд оролцох эрхээр шагнах юм.\r\n\r\n
\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна