ЦССҮТ Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд боловсруулан баталсан “Эрүүл төв” хөтөлбөрийнхөө хүрээнд “Ажлын байрны стрессээс ангижрах 14 хоногийн аян” зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ.\r\n\r\nУг аяны хүрээнд өнөөдөр СЭМҮТ-ийн их эмч, докторант С.Мөнхтуяа стрессийн хор аюул, түүнээс салах арга замуудын талаар сонирхолтой лекц уншиж, харилцан ярилцлаа.\r\n\r\nЭнэхүү арга хэмжээг зохион байгуулснаар төвийн нийт эмч, ажилтнуудын стрессийн талаарх мэдлэг дээшилж, түүнээс сэргийлэх аргуудад суралцаж, улмаар ажлын байранд гарах алдаа эрсдэлээс сэргийлэх чадвар, идэвх чармайлт, бүтээмж сайжрах юм.\r\n\r\n“Стресс бол манай нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа. Үүнээс ангижран салсан цагт ажилтнуудын ажлын бүтээмж дээшлэх нь тодорхой. Ажлын бүтээмж сайжрах нь байгууллагын хөгжил дэвшлийн гол үндэс гэж би боддог. Их чухал аян санаачилсан хамт олондоо талархаж байна” гэж ЦССҮТ-ийн залуу ажилтан өгүүлэв.\r\n\r\n
\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай